Улаанбаатар

Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд виз мэдүүлэгчид нь нэмэлт хураамж болох 55 паунд төлнө. Та онлайнаар виз мэдүүлгийн цагаа товлохдоо энэ хураамжийг төлнө. Хэрэв та визний хураамжаас чөлөөлөгдсөн тохиолдолд энэхүү хураамжийг төлөхгүй.

Хаяг

VFS Global Services Mongolia Pty Ltd. UK visa application centre, 1st Floor, DHL House, 1st Khoroo, Peace Avenue 10/5, Ulaanbaatar – 14210, Mongolia

Ажлын цаг

  • Ажлын цаг
    Даваа - Баасан гариг
    09:00 - 15:00
  • Паспортаа авах
    Даваа - Баасан гариг
    09:00 - 17:00

Ирэхээс өмнө

Та ирэхдээ юу авчрах вэ

Та бөглөсөн визний мэдүүлгийн маягт болон бүх дагалдах баримт бичгийг авчрах шаардлагатай.

Таны ирэх өдөр

Цаг товлосон өдөр визний мэдүүлгийн төв дээр товлосон цагаас 15 минутын өмнө ирэх ёстой. Цаг авсан хуудас, мэдүүлгийн баримт бичгүүд, паспортоо авчирна Таны паспорт эсвэл аяллын баримт бичиг нь хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд хамгийн багадаа хоёр талдаа хоосон 1 хуудастай байх ёстой.

Мэдээлэл

Хүртээмжтэй байдал

Бүх визний мэдүүлэг хүлээн авах төв нь тэргэнцэртэй иргэд орох боломжийг бүрдүүлсэн налуу гарцтай. Хөгжлийн бэрхшээлтэй болон тахир дутуу, туслалцаа шаардлагатай виз мэдүүлэгчид туслах хүнтэй ирнэ үү. Шаардлагатай газруудад цахилгаан шат байгаа. Хэрэв танд ямар нэгэн тусламж хэрэгтэй бол VFS Global-ийн ажилтан танд туслахад бэлэн байх болно.

Мэдээлэл

Аюулгүй байдал

Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төв нь зөвхөн виз мэдүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчийг орохыг зөвшөөрөх журамтай ба цөөн тохиолдолд л эдгээр журмыг мөрдөхгүй. Үүнд:

  • 18 нас буюу насанд хүрээгүй, эцэг эх, асран халамжлагч шаардлагатай виз мэдүүлэгч
  • Өндөр настай, тахир дутуу бусдын тусламжийг авах зайлшгүй шаардлагатай виз мэдүүлэгчид. Эдгээр иргэд Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвийн хамгаалалтын ажилтантай зөвлөлдөн үйлчлүүлэх шаардлагатай.

Гар утсыг визний төвд авч орохыг зөвшөөрдөг боловч та гар утасныхаа дууг хаах эсвэл чичиргээн дээр нь тавих шаардлагатай. Визний Төвд орж ирэхээсээ өмнө дууг нь хаасан эсвэл чичиргээн дээр нь тавьсан байх ёстой. Бусад асаалттай төхөөрөмжийг авч орохыг хориглоно.

Фото зураг авах, аудио, видео бичлэг хийхийг хориглоно. Визний төвийн ажилтантай уулзаж ярилцахдаа гар утсаа хойш тавина.

Визний төвд 45 см х 30 см х 20 см (18” x 12” x 8”) - н хэмжээтэй ганц чемодан цүнх авч орохыг зөвшөөрөх бөгөөд үүнээс том хэмжээтэй бол авч орохыг хориглох бөгөөд та өөр газар хадгалуулах шаардлагатай.

Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу доорх эд зүйлсийг Визний Мэдүүлэг Хүлээн Авах Төвд нэвтрүүлэхийг хориглоно.

  • Зайгаар ажилладаг электрон, багаж хэрэгсэл, аудио/видео хуурцаг, компакт диск, MP3, уян диск, зөөврийн компьютер, зөөврийн тоглуулагч
  • Лац бүхий битүүмжилсэн дугтуй, илгээмж
  • Бүх шатах аюултай эд зүйлс /шүдэнз, асаагуур, шатахуун/
  • Хурц үзүүртэй эд зүйлс /хайч, тонгорог, хумсны хуурай/
  • Зэвсэг эсвэл зэвсгийн төрлийн зүйл болон дэлбэрэх аюултай бодис

Аюулгүй албаны ажилтны шаардлагын дагуу хориглосон бусад бүх эд зүйлс

Визний Материал Хүлээн Авах Төв нь хориотой эд зүйлс, тээшийг хадгалах газраар хангах боломжгүй тул виз мэдүүлэгч нь орохоосоо өмнө өөрийн эд зүйлсийг хариуцан зохицуулсан байхыг анхааруулж байна.

Бусад Нэмэлт үйлчилгээ

Энэ төвд авах боломжтой үйлчилгээ