Визний мэдүүлэгт холбогдох бусад баримт бичиг

1, 2, 4, 5-р стандарт ангилалын виз мэдүүлэх үйлчлүүлэгчдийн байршуулсан бүх баримт бичгүүдийг виз мэдүүлэх төв (VAC) дээр сканнердаж Их Британийн Виз болон цагаачлалын албанд электрон хэлбэрээр илгээдэг.

Энэ шинэ үйл явц нь танд мэдүүлэг өгөх үйл явцын туршид холбогдох бусад баримт бичгүүдээ хадгалах боломжийг олгодог. Боломжтой бол таны баримт бичгүүдийг виз мэдүүлэх төвд сканнердсаны дараа танд буцааж өгнө.

Мөн та өөрөө хийсэн хуулбарыг ирүүлж болно. Гэхдээ энэ нь тод, уншигдахаар байх ёстой.

Виз мэдүүлэх төвийн үйлчлүүлэгчдэд саатал гаргахгүйн тулд доорх зааврыг дагана уу:

  1. Хуулбарыг ирүүлж болно, гэхдээ тод, уншигдахаар байх ёстой.

  2. Бүх баримт бичиг А4 хэмжээтэй байна.

  3. А4-ээс бага эсвэл том хэмжээтэй аливаа баримт бичгийг А4 хэмжээтэй цаасан дээр хувилах ёстой. Үүнд өмнөх паспорт, гэрэл зураг орно

  4. Ирүүлэх бүх баримт бичгийн хавчаар, зүү, үдээс зэргийг салгасан байх ёстой.

  5. Урагдсан, базсан, их хэмжээний үрчгэр баримт бичгийг хүлээн авах боломжгүй. Тиймээс тэдгээрийг ирүүлэхээс өмнө А4 хэмжээтэй цаасан дээр хуувилна.

  6. Баримт бичгийг хавтасласан, бүрсэн байх ёсгүй

Та мэдүүлгийн маягттай хамт ирүүлэх баримт бичгээ ангилж салгасан байх ёстой.

Бар код тусгаарлагчийн баримт бичгийг татаж авах ба хэвлэнэ үү. Энэ нь баримт бичгийн ангилал бүрт бар кодын тусгаарлагч хуудас гаргана. Мөн хүчин төгөлдөр баримт бичгүүдийн жишээг жагсаана.

Бар код тусгаарлагчийн баримт бичгийг татаж авах

Бусад үйлчилгээ

Бусад хүмүүс бас сонирхдог зүйлс