Их Британи улсад оршин суух виз мэдүүлэхэд бичиг баримтжуулалтын шинэ хаяг

Их Британи улсын Виз болон Цагаачлалын алба нь тухайн улсад оршин суух виз мэдүүлж буй виз мэдүүлэгчийн нэмэлт бичиг баримт, материал хүлээн авахад өөрчлөлт оруулж байна.

2017 оны 1 сарын 30 - наас виз мэдүүлэгч болон ивээн тэтгэгчийн явуулж буй бүх төрлийн нэмэлт материал нь Их Британи дахь доорх хаяг руу илгээгдэнэ. Оршин Суух Виз Мэдүүлэг, Олон Улсын Харилцаа ба Виз

Settlement Applications, International Operations and Visas
PO Box 5852
Sheffield
United Kingdom
S11 0FX

Их Британи улсын Виз болон Цагаачлалын алба руу ямар нэг материал илгээхээсээ өмнө виз мэдүүлэгч нь шуудангийн компани Их Британи дахь тухайн Шуудангийн Компани болон Шуудангийн Хаяг руу илгээмж явуулдаг эсэхийг нягтална уу.

Нэмэлт материал бэлэн болсон бол урьдчилгаагаа төлөн тохиромжтой хэмжээтэй өөртөө хаягласан эргэж ирэх дугтуйнд хийн Их Британи дахь хаяг юмуу эсвэл тухайн улсын мэдүүлэгт хаяглах хэрэгтэй.

Эдгээр алхмыг мөрдөөгүй тохиолдолд визний мэдүүлгийн яаралтай үйлчилгээний хураамжийг төлсөн ч гэсэн таны мэдүүлгийг хүлээн авахгүй. Визний мэдүүлэг эцэслэн шийдэгдэхээс өмнө таны явуулсан нэмэлт бичиг баримт, материал эргэж ирэх магадлалтайг анхаарна уу.

Энэ нь виз боловсруулах явцын нэгэн хэсэг бөгөөд Их Британи улсын Виз болон Цагаачлалын алба - тай холбогдох шаардлагагүй.