Бидний тухай

Бид хэн бэ?

VFS Глобал бол Их Британийн Виз болон цагаачлалын албатай хамтран ажиллаж, Их Британид орох виз мэдүүлж буй хүмүүст дэмжлэг өгөх үйлчилгээ үзүүлдэг арилжааны компани юм.

VFS Глобал юу хийдэг вэ?

VFS Глобал нь Их Британийн Виз болон цагаачлалын албаны виз мэдүүлэх төвүүдийг удирдан ажиллуулдаг бөгөөд тэнд та визний мэдүүлгийн маягт, дагалдах баримт бичиг болон биометрийн мэдээллийг өгөх ёстой.

VFS Глобал нь мөн виз мэдүүлэхийг аль болох хялбар, шуурхай болгох хэд хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр үйлчилгээнд дараах багтана:

  • Мэдүүлэг, баримт бичгийг хянаж үзэж таныг визээ мэдүүлэхэд санаа зовох зүйлгүй болгоно
  • Ярилцлагын цаг товлохгүйгээр өөрт тохиромжтой цагт виз мэдүүлэхээр очих боломж олгоно
  • Визний шийдвэрийг хурдасгах Тэргүүлэх ач холбогдолтой визний үйлчилгээ
  • Дээд зэрэглэлийн лонж нь тав тухтай, тохилог орчинд виз мэдүүлэх боломж олгоно

Би виз авах эсэхийг хэн шийдэх вэ?

Таны визний мэдүүлгийг Их Британийн Виза болон цагаачлалын албаны ажилтнууд боловсруулж, шийдвэр гаргах болно. VFS Глобал компани болон түүний ажилтнууд таны визний мэдүүлгийн үр дүнд ямар нэг байдлаар оролцох эсвэл нөлөөлөхгүй. VFS Глобал нь зөвхөн та визний мэдүүлгээ зөв бөглөж ирүүлсэн эсэхийг баталгаажуулах үйлчилгээ үзүүлдэг.